www.scout.mn

English

Бяцхан Кабууд

И-мэйл
  Нийслэлийн Тэргүүний “Оюуны Ундраа” цогцолбор  сургуулийн 1-2 ангийн 6 настай сурагчид  Уншиж, Бичиж, Бодож сураад “Эрдмийн баяр” аа хийлээ. Тэд сургуульд орж ихийг сурч бас МСХ –ны Кабын салбарын гишүүд боллоо. Кабууд маань сургуульд ороод удаагүй ч олон сайхан амжилтаар дүүрэн байна.

“Эрдмийн баяр” угтсан болзолт уралдаанд хамт олноороо 100% -ийн амжилт, 95% -ийн чанартайгаар I байр эзлэв.

Цааш унших...
 

“Их дуудлага-2012” болов

И-мэйл

Скаутуудын   салааны зохион байгуулалт, авхаалж самбаа, оюун ухааныг сорих “Их дуудлага-2012” ур  чадварын тэмцээн 2012-05-05 нд ОУХНТөвд зохион байгуулагдаж өнгөрөв.

Энэхүү арга хэмжээнд  БЗД-ийн 79, 27, Шавь,44-р сургууль, БГД-ийн 54-р сургууль, ХУД-ийн 75-р сургууль, СБД-ийн 4,45, Хобби, 3-р сургууль, ЧД-ийн 5, 50-р сургууль, СХД-ийн 86-р сургуулиудын 269 скаутын гишүүд, Удирдагч, Роверууд  идэвхитэй оролцлоо

Монголын Скаутын Холбооны “Шилдэг Удирдагч” –медалиар   Хобби сургуулийн багш Ч.Ижилмөрөн,3-р сургуулийн багш Т.Цэцэгбаяр, 86-р сургуулийн Бүлгийн удирдагч Б.Болор-Эрдэнэ,  “Шилдэг скаут”– медалиар  75-р сургуулийн сурагч   Г.Амарбаясгалан,86-р сургуулийн сурагч Б.Амгаланхишиг, 79-р сургуулийн сурагч Б.Содбилэг, 4-р сургуулийн сурагч Ж.Золчимэг нар шагнагдлаа.

Цааш унших...
 

Байгууллагын санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэх нь” сургалт

И-мэйл

Монголын Скаутын Холбоо нь Ази Номхон Далайн Бүсийн Скаутын Товчоотой хамтран “Байгууллагын санхүүгийн чадавхийг хэрхэн нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалтыг Гадаадын мэргэжсэн сургагч багш нарыг урьж ирүүлэн Олон Улсын Хүүхдийн Найрамдал Төвд 2012 оны 5-р сарын 25-28-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Цааш унших...
 

Кабын цугларалтанд урьж байна.

И-мэйл

МСХ-ны бага насны ангилал болох Кабын салбарын багачуудын зуны зуслан цугларалт болох гэж байна. Эрхэм скаутын бүлгийн удирдагч, ЕБС бага ангийн багш та  бүхнийг бяцхан шавь нартайгаа зуны амралтаа тусгай хөтөлбөрт хамрагдан өнгөрөөхийг урьж байна.

 

Кабын цугларалтын зорилго

Каб хүүхдүүд нь бие биенээсээ  суралцах, харилцан туслалцах, хамтран нөхөрлөх цаашид би өөрөө болон манай салаа бүлэг скаут болоход  юу хэрэгтэй  вэ? гэсэн хэтийн төсөөлөлтой болох. Цагийг хөгжилтэй өнгөрүүлэх биеэ чийрэгжүүлэхэд оршино. 

 
 Хэзээ:    2012 оны 6 дугаар сарын 6-11 өдрүүдэд
Цааш унших...
 

Байгаль орчны тухай асуудлууд

И-мэйл

АНДБүсийн Сургалт:  Скаутын Үйл Ажиллагаан дахь Байгаль орчны Боловсрол

Дэлхийн Скаутын Хөдөлгөөний Байгууллагын Ази Номхон Далайн Бүс, Малайз улсын Скаутын Холбоотой хамтран 2012 оны 6-р сарын 4-7 өдрүүдэд Скаутын үйл ажиллагаан дахь Байгаль орчны Боловсролын асуудлууд сэдвээр сургалт зохион байгуулах гэж байна.

Сургалтын уриа: Скаутууд юу хийж чадах бэ

Сургалтын зорилго: Үндэсний Скаутын Байгууллагуудад байгаль орчны Боловсрол олгох сүүлийн үеийн арга барилыг хүргэнэ. 2012 оны 6-р сарын 5–нд НҮБ-ын Хүрээлэн буй Орчны Хөтөлбөрийн 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд оролцоно.  

Цааш унших...
 

Олон Улсын Жемборийн зохион байгуулах хорооны гишүүдийг бүртгэж эхэллээ

И-мэйл
 

2012 оны 7 сарын 27-ноос 8 сарын 3-ны өдрүүдэд Монголд Анх Удаа “International Jamboree-г зохион байгуулах гэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан зохион байгуулах хорооны гишүүдийг бүртгэж байна.

Зохион байгуулах хорооны гишүүнээр ажиллах сонирхолтой оюутан залуус МСХ-ны ажилтан Г.Болорт бүртгүүлнэ үү.

Утас:89997837, И-мэйл хаяг: Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү

Гишүүд дараах шаардлагыг хангасан байх хэрэгтэй.

Цааш унших...
 

74-дэхь удаагийн БУБАШҮС болов

И-мэйл

Монголын Скаутын Холбооноос жил бүр зохион байгуулдаг Бүлгийн Удирдагч  Бэлтгэх Анхан Шатны Үндсэн сургалт  2012 оны 4  сарын 5-10-ны өдрүүдэд ОУХНТөвд   болж өнгөрлөө. Сургалтанд Өмнөговь, Хөвсгөл,  Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Баянхонгор, Говьсүмбэр, Завхан, Дорноговь аймгууд болон Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Улаанбаатар хотын 73,39,54,4-р сургууль  оролцлоо.

Цааш унших...
 

Нийслэлийн “Их дуудлага” ур чадварын тэмцээнд урьж байна.

И-мэйл
Зорилго:  Скаутуудын ур чадвар,  салааны зохион байгуулалт, авхаалж самбаа, оюун ухааныг сорих

Хэзээ: 2012-05-05-нд

 Хүүхдийн ордоны урд талбайгаас  1000 цагаас хөдлөнө

Хаана: Олон Улсын Хүүхдийн Найрамдал Төв

Цааш унших...
 

Нийслэлийн багануур дүүрэгт сургалт болж өнгөрлөө.

И-мэйл

2012 оны 3 дугаар сарын 23,24,25 ны өдрүүдэд Нийслэлийн Багануур дүүрэгт  МСХ-ны Сургалтын багийн гишүүн Ц.Дэлгэрмаа, ҮТШ-ын Сургалт хариуцсан ажилтан Т.Мөнхцэцэг  нар “Ерөнхий мэдээлэл”-ийн  сургалт хийгээд ирлээ. Энэхүү сургалтанд Боловсрол цогцолбор, Гүн галуут цогцолбор сургуулийн 14 багш хамрагдсан бөгөөд   Уурхайчин хүүхдийн зөвлөлийн гишүүн хүүхдүүдэд  Бүлэг, Салааг хэрхэн байгуулах, цаашид хэрхэн шинэ санаачлага гарган ажиллах талаар зөвөлгөө өгч, Хүүхдүүдэд  дадлага хичээлүүдийг  орлоо.

Цааш унших...
 

ОЛОН УЛСЫН ЖЕМБОРЕ МОНГОЛД БОЛНО

И-мэйл

 

“International Jamboree” –н тухай

Скаутын хөдөлгөөн үүссэн улс орон болгон Үндэсний Жембориг зохион байгуулдаг. Мөн үүнээс гадна өөрийн нутагтаа гадаад орны скаут,  удирдагчдыг оролцуулсан “International Jamboree”-г зохион байгуулж өөрийн орны түүх, соёл, скаутын үйл ажиллагааг сурталчилж, эх орныхоо Скаутын харилцаа холбоог өргөжүүлдэг билээ. Энэ жишгийн дагуу Монголын Скаутын Холбоо  “International Jamboree”-г анх удаа Монгол эх орондоо зохион байгуулах гэж байна.

Олон улсын жемборийн танилцуулгыг энд дарж үзнэ үү

http://youtu.be/sJ5rN5L4sU8?hd=1

                         

Цааш унших...
 

“Скаут-Шинэ менежмент” сургалт зохион байгууллаа.

И-мэйл

                                                  

   Монголын Скаутын Холбоо  нь 1991 онд анх үүсэн байгуулагдсан бөгөөд хүүхдийн хөгжлийн олон хөтөлбөрийн дагуу  сургалт зохион байгуулж ирсэн юм. 2012-3 сарын 16,17,18 ны өдрүүдэд “Скаут- Шинэ менежмент” сургалтыг ОУХНТ-д   хөтөлбөр, сургалт, менежмент гэсэн хэсэгтэйгээр  зохион байгууллаа.

Сургалтаар Скаутын Холбооны менежмент, каб, скаутын хөтөлбөр, бүлгийн удирдагчдын урамшуулал  болон  сургалтын стандартын  талаар хэлэлцэн  тунхаг бичиг гаргалаа.

Цааш унших...
 

2012 оны "Цасны баяр" болж өнгөрлөө

И-мэйл

2012 оны 3 сарын 3-ны өдөр Скаутын "Цасны баяр" боллоо. Энэхүү арга хэмжээнд нийт 300 гаруй скаутын гишүүд, удирдагчид оролцож бүтэн өдрийг  цэвэр агаарт өөрийн зорилго нэгт анд нөхдийн  хамт хөгжилтэй өнгөрүүллээ.

Арга хэмжээний үеэр буухиа тэмцээн, олс таталт, уулын оргил булаацалдах тэмцээн, чарганы уралдаан болон бусад сонирхолтой  үйл ажиллагаанууд зохион байгуулагдсан.

Цааш унших...
 

Бүлгийн удирдагч, салаан дарга бэлтгэх сургалтанд урьж байна.

И-мэйл

Зорилго: Скаутын удирдагч багш нарыг бэлтгэх, салаан дарга нарыг чадваржуулах.

Хаана: Олон Улсын Хүүхдийн Найрамдал Төвд

Хэзээ: 2012 оны 4 дүгээр сарын 5-10-ны өдрүүдэд болно.

Хамрах хүрээ: Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгаас оролцох бөгөөд сургалтанд шинэ хуучин ямарч гишүүн хамрагдах боломжтой. Нийт оролцох хүний тоо 240 хүн. Хичээлийн үе таарч байгаа бөгөөд Скаутын Холбооноос чөлөө хүссэн албан бичиг авч болно.

Цааш унших...
 

Ерөнхий мэдээллийн сургалт болж өнгөрлөө

И-мэйл

2012  оны 1 сарын 23,24 ний өдрүүдэд МСХ-ны Бүлгийн удирдагч нарт зориолсон Ерөнхий мэдээллийн сургалт болж өнгөрлөө. Энэхүү сургалтанд  84, 79, 1, 31, 4, Амгалан цогцолбор сургуулийн Скаутын бүлэг хариуцан ажиллах хүсэл сонирхолтой 13 залуу багш  хамрагдсан бөгөөд эдгээр багш нарын 6 нь скаутын бүлэг салаагаа байгуулан амжилттай ажиллаж эхлээд байна.

Цааш унших...
 

Эмблемний уралдаан зарлаж байна.

И-мэйл

Монголын Анхдугаар Олон Улсын Жембори 2012-07-27 ноос 8 сарын 3-ны хооронд Скаут зусланд зохион байгуулагдана. Иймд скаутын гишүүд, сонирхогч хүүхэд, залуучуудын дунд  international jamboree-ийн эмблемний /лого/ уралдаан зарлаж байна.

Цааш унших...
 

Нийслэлийн 24-р сургуулийн скаутууд

И-мэйл

 

2012 онд Монголын Скаутын Холбооны гол зорилго нь Анхан шатны нэгжийн үйл ажиллагааг сайжруулаж, бүлэг салааг чадваржуулах, үйл ажиллагааг тогтмол явуулах юм. 

 

Цааш унших...
 
Хуудас 1 of 7

Хэд зочилсон вэ?

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр7
mod_vvisit_counterӨчигдөр148
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт719
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт1160
mod_vvisit_counterЭнэ сард3031
mod_vvisit_counterӨнгөрсөн сард5337
mod_vvisit_counterНийт195515

Яг одоо байгаа: 2
Таны IP хаяг: 38.107.179.243
,
Өнөөдөр: 2012 Тав, 20

Хамтран ажиллагч

Баннер

Скаутын дуунууд


Асуух зүйл байвал

Санал асуулга

Та манай вебээс ямар мэдээлэл авахыг хүсч байна?
 

Яаралтай зар

Чөлөөт булан

Баннер

Үйл ажиллагаа