Танилцуулга
  • Register

 Утас: +(976)-11-324171 |  Цахим хаяг: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Танилцуулга

Скаутын хөдөлгөөнийг анх 1907 онд Английн цэргийн нэрт жанжин Роберт Баден Пауэлл үндэслэсэн бөгөөд эдүгээ 100 гаруй жилийн турш энэхүү хөдөлгөөн дэлхийн янз бүрийн улс үндэстэн, бүс нутагт хөгжиж байна.

Скаутын хөдөлгөөн нь анх энэхүү хөдөлгөөнийг үндэслэгчийн боловсруулсан зорилго, зарчим, аргад нийцүүлэн хүүхэд, залуучуудыг хүмүүжүүлэх, улс төрийн бус, аливаа хүний гарал үүсэл, арьсны өнгө, шашин шүтлэгээс үл хамаарах, нийтэд нээлттэй, сайн дурын хөдөлгөөн юм.

Скаутын хөдөлгөөний зорилго нь хувь хүний болон үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэн, түүнчлэн орон нутгийн хийгээд үндэсний, олон улсын хамтын нийгэмлэгүүдийн гишүүний хувьд оюун ухаан, нийгэм, сэтгэл санааны чадамжаа бүрэн дүүрэн дээшлүүлэхийн тулд өсөж хөгжихөд нь хүүхэд, залуучуудад тус дэмжлэг үзүүлэхэд оршино.

Монголын Скаутын Холбоо нь 1991 онд скаутын аргын дагуу үйл ажиллагаа­гаа явуулж эхэлсэн ба 1992 онд МСХ-г зохион байгуулах хурлаа хийж албан ёсны байгууллага болон 1994 онд Дэлхийн Скаутын Хөдөлгөөний Байгууллагын 136 дахь албан ёсны гишүүн орноор элссэн.

Өнөөдөр 21 аймаг, Улаанбаатар хотод салбар Зөвлөлтэй. Нийт 10.000 орчим гишүүд, 1000 гаруй удирдагчид, 40.000 гаруй дэмжигчидтэйгээр үйл ажиллагаагаа явуулж хүүхэд, залуучуудыг тал бүрийн мэдлэг боловсролтой, эрүүл чийрэг бие бялдартай, хамт олныхоо дунд биеэ авч явах чадвартай иргэн хүн болж төлөвшихэд нь туслаж байна.

Уг зорилгодоо хүрэхийн тулд

  • Скаутын аргаар залуу хүн бүрийг өөрийгөө хөгжүүлэх явцдаа бие даасан, тусч хариуцлагатай, өөрийгөө дайчлах чадвартай болгох
  • Скаутын андгай, зарчимд тусгагдсан оюун санаа, нийгмийн болон хувийн үзэл баримтлалд тулгуурлан өөрийгөө төлөвшүүлэхэд нь туслах
  • Залуу үеийнхнийг албан бус боловсролын хүрээнд хамруулдаг.

Өнгөрсөн 26 жилийн хугацаанд Манай холбоогоор 200.000 хүүхэд залуучууд дамжин өөрийгөө хөгжүүлэн эх орныхоо салбар бүрт бусдыгаа манлайлан ажиллаж амьдарч байна.

Скаутын хөтөлбөр нь хүүхэд өсвөр үеийнхний дунд зохиох хүмүүжлийн ажлыг тэдэнд олгож байгаа албан боловсролтой хослуулан тэдний сонирхол, хэрэгцээнд нийц­сэн, амьдрах арга дадал, чадварт сургасан, нийгэмших явцад нь тус болохуйц цогц үйл ажиллагаа болгоход оршино.

Бидний үндсэн үйл ажиллагаа буюу гишүүддээ чиглэсэн тэдний хөгжүүлэх, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа буюу байгаль орчин, хүрээлэн байгаа орчиндоо үйлчлэх, сургалт, сурталчилгаа, нийтийг хамарсан төсөл, хөтөлбөрүүдийг зохион байгуулж тэднийг хөгжүүлэн сайжруулахад туслах ажил юм.

Монголын Скaутын Холбоо нь нийгэм, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулдаг. Үүнд:

  • Хүүхэд залуучуудын мэдлэг чадварыг дээшлүүлж, тэднийг чадавхи­жуу­лах замаар үе тэнгийн сургагч бэлтгэх төрөл бүрийн сур­галтууд
  • Эрүүл мэнд, байгаль орчин, хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын чиглэлээр төрөл бүрийн сурталчилгаа
  • Хүүхэд залуу­чууд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн­хэн, өндөр настан, үндэсний цөөнх зэрэг нийгмийн бүхий л давхаргынханд чиглэсэн нийгэмд тустай үйл ажиллагаа
Хаяг:
Улаанбаатар хот, ЧД 3-р хороо, 8/8 байр 47 тоот


Эрхэм зорилго

Скаутын Хөдөлгөөний эрхэм зорилго нь Скаутын андгай хуульд тулгуурлан залуу үеийнхний боловсролд хувь нэмэр оруулж, ирээдүйн амьдралаа цогцлон байгуулах, нийгэмд бүтээлч байр суурь эзлэх, бие даасан хувь хүмүүсийг төлөвшүүлэхэд туслана.

Скаутын үүсэл

Скаутын хөдөлгөөнийг анх 1907 онд Английн цэргийн нэрт жанжин Роберт Баден Пауэлл үндэслэсэн бөгөөд эдүгээ 100 гаруй жилийн турш энэхүү хөдөлгөөн дэлхийн янз бүрийн улс үндэстэн, бүс нутагт хөгжиж байна.