Эрхэм зорилго, зорилт
  • Register

 Утас: +(976)-11-324171 |  Цахим хаяг: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Эрхэм зорилго, зорилт

СКАУТЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО

Скаутын Хөдөлгөөний эрхэм зорилго нь Скаутын андгай хуульд тулгуурлан залуу үеийнхний боловсролд хувь нэмэр оруулж, ирээдүйн амьдралаа цогцлон байгуулах, нийгэмд бүтээлч байр суурь эзлэх, бие даасан хувь хүмүүсийг төлөвшүүлэхэд туслана.

 Уг зорилгод хүрэхийн тулд:

  • Залуу үеийнхнийг албан бус боловсролын хүрээнд хамруулах,
  • Тодорхой арга хэрэглэн залуу хүн бүрийг өөрийгөө хөгжүүлэх явцад бие даасан, тусч, хариуцлагатай, өөрийгөө дайчлах чадвартай болгох,
  • Скаутын андгай, зарчимд тусгасан, оюун санаа, нийгмийн болон хувийн үзэл баримтлалд тулгуурлан өөрийгөө төлөвшүүлэхэд нь туслах болно.
  
ХЭТИЙН ЗОРИЛГО 2023

Монголын Скаутын Холбоо нь 2023 он гэхэд чадварлаг удирдагчид бүхий 40,000 гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн, ил тод, сайн засаглалтай, тэргүүлэх байгууллага болно.

Скаутын арга, үнэт зүйлд суурилсан, сонирхолтой дэвшилтэт хөтөлбөр бүхий албан бус боловсролоор хүүхэд залуучуудыг өв тэгш хөгжүүлж, Монгол орноо илүү сайхан болгоход хувь нэмрээ оруулна.

Хаяг:
Улаанбаатар хот, ЧД 3-р хороо, 8/8 байр 47 тоот


Эрхэм зорилго

Скаутын Хөдөлгөөний эрхэм зорилго нь Скаутын андгай хуульд тулгуурлан залуу үеийнхний боловсролд хувь нэмэр оруулж, ирээдүйн амьдралаа цогцлон байгуулах, нийгэмд бүтээлч байр суурь эзлэх, бие даасан хувь хүмүүсийг төлөвшүүлэхэд туслана.

Скаутын үүсэл

Скаутын хөдөлгөөнийг анх 1907 онд Английн цэргийн нэрт жанжин Роберт Баден Пауэлл үндэслэсэн бөгөөд эдүгээ 100 гаруй жилийн турш энэхүү хөдөлгөөн дэлхийн янз бүрийн улс үндэстэн, бүс нутагт хөгжиж байна.