Ази Номхон Далайн бүсийн Скаутын Сургалтын Удирдагч бэлтгэх Сургалт – Филиппин улс

2018 оны 10-р сард Филиппин улсын Манила хотноо зохион байгуулагдах Ази Номхон далайн орнуудын Скаутын 26-р Ерөнхий Чуулганы хүрээнд Скаутын Сургалтын Удирдагч Бэлтгэх Сургалтыг 2018 оны 10-р сарын 6-12 өдрүүдэд зохион  байгуулах гэж байна. Энэхүү сургалтанд Монголын Скаутын Холбооны сургалтын багийн гишүүн, 3 модон тэмдэгттэй скаутын удирдагчдыг оролцохыг урьж байна.

Хэзээ: 2018 оны 10-р сарын 6-12 өдөр

Оролцогчид нь  2018 оны 10-р сарын 5-ны өдөр ирж 10-р сарын 13 өдөр буцна.

Хаана: BP Олон улсын зочид буудал

Лос Банос, Лагуна, Филиппин улс

Оролцогчдын шаардлага:

  1. 3 Модон тэмдэгт эзэмшигч сүүлийн 2 жилийн хугацаанд сургалтын багт гишүүнээр ажилласан.
  2. Англи хэлний ахисан шатны мэдлэгтэй, аман болон бичгээр чөлөөтэй харилцаж, ойлголцдог байх.
  3. Сургалтын даргаар тодорхойлуулж, Монголын Скаутын Холбооны гүйцэтгэх захиралаар       баталгаажуулсан байх.
  4. Сургалтанд хамрагдсаны дараа үргэлжлүүлэн 2 болон түүнээс дээш хугацаатай бүлгийн удирдагчдыг бэлтгэх сургалтанд хамрагдах хүсэл эрмэлзэлтэй байх.

 Төлбөр: Бүртгэлийн хураамж + Нислэгийн билет

  1. Бүртгэлийн хураамж: 300 ам.доллар (Үүнд: Оролцооны төлбөр, хоолны зардал, байр, сургалтын бичиг хэрэглэл зэрэг багтсан болно)
  2. Нислэгийн билет: Онгоцны тасалбарыг тухайн үеийн үнээр тооцно.

Бүртгэл: Бүртгэл 2018 оны 5-р сарын 31-ны өдрийн 18:00 цагт дуусгавар болно. 

Бүртгэлийн анкетыг эндээс татаж аван доорх хаягаар илгээнэ үү. 

Бүртгэлийн хураамжаа хэрхэн төлөх: 

Оролцогч нь бүртгэлийн маягтийг дараах имэйл хаягаар  (Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.илгээх эсвэл доорх хаягаар биеэр авчрах бөгөөд Бүртгэлийн хураамж болох 300USD–ыг Монголын Скаутын Холбооны Худалдаа Хөгжлийн банкин дахь 499032319 тоот дансанд төлнө. 

Бүртгэлийн хураамжийг зөвхөн Монголын Скаутын Холбооны дансанд тушаах бөгөөд хувь хүнд төлсөнөөр үүсэх эрсдэлийг тус холбоо хариуцахгүй болно. 


Холбоо барих хаяг
Монголын Скаутын Холбоо
Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, 8/8-байр, өрөө 47
Утас: 976-11-324171
Email: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.