“ИХ ДУУДЛАГА-2018” УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Их дуудлага” ур чадварын тэмцээн 2018 оны 5-р сарын 5-6-ны өдрүүдэд Батсүмбэр скаут зусланд амжилттай болж өндөрлөв. Тэмцээндээ скаутууд маань идэвхи хичээл зүтгэл гаргаж бэлдэж ирсэн байсан. Дүүргүүд дотроо “Их дуудлага” тэмцээн зохион байгуулж шалгарсан шилдэг салаануудаа оролцуулж байгааг харахад өрсөлдөөн ур чадвар нь нэлээн дээшилсэн байна.

Энэ удаагийн тэмцээнд нийт 14 салаа оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорин ур чадвараараа өрсөлдсөн. Аймаг, орон нутгаас Дорноговь аймгийн Замын үүд сумаас 1 салаа,  Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас 2 салаа, Сүхбаатар аймгийн Онгон сумаас 1 салаа, Дундговь аймгаас 2 скаут хүүхэд, Нийслэлийн дүүргүүдээс Баянзүрх дүүргээс 4 салаа, Баянгол дүүргээс 2 салаа, Сонгинохайрхан дүүргээс 2 салаа, Чингэлтэй дүүргээс 1 салаа тус тус оролцлоо.

 Салаадын өрсөлдөөн маш ширүүн байсан бөгөөд  дараах салаад эхний 3 байрыг эзэллээ.