Дэлхийн Скаутын 24-р жемборийн бүртгэл эхэллээ

Дэлхийн Скаутын Хөдөлгөөний Байгууллага, Хойд Америк тивийн Америкийн Нэгдсэн Улс, Канад, Мексик улсуудын Скаутын холбоодуудын хамтран зохион байгуулах Дэлхийн Скаутын 24-р Жемборид  Скаутын удирдагч болон скаутын гишүүд та бүхнийг оролцохыг урьж байна. 

Хэзээ:                                                                      

Эхлэх: 2019  оны 7-р сарын 22 (Даваа гараг)            

Дуусах: 2019 оны 8-р сарын 2 (Баасан гараг)

Уриа: Шинэ ертөнцийг нээцгээе (Unlock a New World)

Жембори болох газар:

АНУ, Баруун Виржиния (Summit Bechtel Reserve, West Virginia, USA)

Хэн оролцож болох бэ?

-          Өсвөр үеийнхэн: 14-17 насныхан буюу (2001 оны 7-р сарын 22 - 2005 оны 7-р сарын 21 хооронд төрсөн байх)

-          Насанд хүрэгчид

Олон улсын үйлчлэлийн баг

Насанд хүрэгчид олон улсын үйлчлэлийн багт орж ажиллах боломжтой.

Төлбөр: Бүртгэлийн хураамж+Нислэгийн билет + Визний хураамж

  1. Бүртгэлийн хураамж: 650 ам.доллар (Үүнд: Оролцооны төлбөр, хоолны зардал, жемборийн бэлэг дурсгал, жемборийн үеийн даатгал зэрэг багтсан болно)
  2. Нислэгийн билет: Онгоцны тасалбарыг тухайн үеийн үнээр тооцно.
  3. Визийн хураамж: АНУ-ын визийн хураамжийг АНУ-ын элчин сайдын яамны батлагдсан журмын дагуу авна.

 Бүртгэл:

Эхлэх огноо: 2018 оны 7-р сарын 26

Дуусах огноо: 2019 оны 3-р сарын 5

Бүртгэлийн анкетыг эндээс татаж аван доорх хаягаар илгээнэ үү. 

 Холбоо барих хаяг

Монголын Скаутын Холбоо
Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, 8/8-р байр, 47 тоот
Утас: 976-11-324171
Имэйл: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.