www.scout.mn

English

Зах дээр хөдөлмөр эрхэлдэг 20 хүүхэд Жемборид оролцоно

И-мэйл

GО HELP Английн тусламжийн байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газартай Монголын Скаутын Холбоо хамтран ажиллах гэрээ, санамж бичигт 2010 оны 4 дүгээр сар 30-ны өдөр GO HELP-ийг төлөөлж Монгол дахь суурин зохицуулагч Б.Дөлгөөн, Монголын Скаутын Холбоог төлөөлж Гүйцэтгэх захирал Д.Баяржаргал нар гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд GO HELP Хархорин зах дээр хөдөлмөр эрхэлдэг 20 хүүхдийн төлбөрийг дааж 2010 оны 7 сарын 2-7-ны өдрүүдэд болох Монголын Үндэсний 4-р Жемборид оролцуулахаар боллоо.

Цааш унших...
 

Залуу удирдагчид Говь-Алтай аймагт

И-мэйл

Баруун бүсийн скаутын тогтвортой хөгжлийг хангах "Нисгэгч" төслийн багийн Залуу удирдагчид Говь-Алтай аймагт өнгөрөгч долоо хоногт буюу 4-р сарын 19-нөөс 22-ны өдрүүдэд Говь-Алтай аймагт скаутын сургалтыг зохион байгууллаа. Энэ сургалтаар Говь-Алтай аймгийн скаутууд маань гишүүнчлэлийг өргөжүүлэх болон байгаа нөөц бололцоогоо хэрхэн ашигглах, өөрийн аймаг орон нутагтаа скаутын анхан шатны сургалтуудыг хэрхэн яаж үр дүнтэй зохион байгуулах мөн “сургалтын хайрцаг”-ийг хэрхэн ашиглах зэрэг зүйлсийг сурч авсан бөгөөд энэ онд болох Монгол Үндэсний 4-р Жемборигийн тухай танилцуулга сурталчилгааг нэг өдөр хийлээ. Сургалтанд нийт 15 туслах удирдагч, 4 насанд хүрэгч хамрагдав.

Цааш унших...
 

Жемборийн бүчний загвар гарлаа

И-мэйл

Монголын Үндэсний 4-р Жемборийн бүчний загвар гарлаа. Бүч нь Скаутуудын үйл ажиллагаа, хөдөлгөөний онцлогийг харуулсан бэлгэдэл бөгөөд улс бүр өөр өөрийн Үндэсний бүчний загвартай байдаг ба зарим томоохон үйл ажиллагаа ч гэсэн өөрийн онцлог бүчтэй байдаг юм. Үүний жишээгээр Үндэсний 4-р Жембори ч мөн бүчтэй байх ба загварыг та бүхэнд танилцуулж байна.

Цааш унших...
 

4th Mongolian National Jamboree

И-мэйл
Theme: Together We Can

When: July 2-7th, 2010

Where: Scout Adventure camp. About 65 kilometers north-west from Ulaanbaatar, the capital of Mongolia

Who: The Jamboree is open to both boy and girl scouts and girl guides who are at least 12 years old and adult leaders who are registered as member of their National Scout /Guide Organization. There are about 1200 boys and girls expected to attend Jamboree, including 1000 Mongolian scouts and scout leaders as well as 200 overseas participants.

Цааш унших...
 

БСШУЯ-тай хамтран ажиллаж байна

И-мэйл
Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам болон Монголын Скаутын Холбооны хооронд 2010-2013 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

 Дэлхийн Номын Өдөр буюу  2010 оны 4 сарын 23нд БСШУЯ-аас хэрэгжүүлж байгаа “Англи хэлний үндэсний хөтөлбөр”,  Монголын Скаутын Холбоо, Германы Скаутын хамтарсан “Номын гүүр” төслийн хүрээнд 2010-2013 онд хамтран ажиллах Санамж бичигт Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Сайд Ё.Отгонбаяр, Монголын Скаутын Холбооны Гүйцэтгэх захирал Д.Баяржаргал нар гарын үсэг зуржээ.

Цааш унших...
 

Сүхбаатар Аймагт БУНБАШҮС боллоо

И-мэйл

Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт суманд Монголын Скаутын Холбооноос зохион явуулдаг Боловсролын Яамны зөвшөөрөл бүхий 2 кредиттэй Бүлгийн Удирдагч Нарыг Бэлтгэх Анхан Шатны Үндсэн Сургалт болж өнгөрлөө. Уг сургалтыг Сүхбаатар аймгийн Скаутын Зөвлөлийн дарга Б.Золхүү санаачлан 2010 оны 4 дүгээр сарын 14-16-ны хооронд аймгийнхаа төв дээр авсан юм.

Цааш унших...
 

БЗД-ийн Амгалан цогцолборт БУНБАШҮС боллоо

И-мэйл

Баянзүрх Дүүргийн Амгалан цогцолбор буюу 27-р сургууль дээр 2010 оны 3 дугаар сарын 31-ээс 4 дүгээр сарын 2-ны хооронд Бүлгийн Удирдагч Нарыг Бэлтгэх Анхан Шатны Үндсэн Сургалт болж өнгөрлөө. Энэхүү сургалтыг тус сургууль өөрсдийн багш нарт зориулан дангаараа авсан бөгөөд зөвхөн 1 сургуулийн багш нар оролцсон нь Скаутын үйл ажиллагаа хүчтэй өрнөх, хамтран бие биендээ туслах, бүлэг хоорондын зөв өрсөлдөөнийг бий болгох зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Цааш унших...
 

Сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж байна

И-мэйл

Арга хэмжээ: Монголын Скаутын Холбоо Ази Номхон Далайн Бүсийн Скаутын Зөвлөлтэй хамтран БНСУ-ын Скаутын Холбооны дэмжлэгээр 2010 оны 8-р сарын 4-9 өдрүүдэд Солонгосын Сунчионд болох Дэлхийн Скаутын Хөдөлгөөний Байгууллагын Ази-Номхон Далайн Бүсийн Орнуудын Скаутын Байгууллагуудын 27 жемборид оролцох 2 скаутыг сонгон шалгаруулна.  Арга хэмжээний тухай мэдээллийг дараах хаягнаас үзнэ үү.

http://www.scout.mn/index.php?option=com_content&view=article&id=91:-27-&catid=26:gadaadarga-hemjee&Itemid=52

Цааш унших...
 
Хуудас 1 of 4

Хэд зочилсон вэ?

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр54
mod_vvisit_counterӨчигдөр210
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт264
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт1289
mod_vvisit_counterЭнэ сард1182
mod_vvisit_counterӨнгөрсөн сард5270
mod_vvisit_counterНийт52507

Яг одоо байгаа: 8
Таны IP хаяг: 38.107.191.115
,
Өнөөдөр: 2010 Ес, 07

Хамтран ажиллагч

Баннер

Скаутын дуунууд


Асуух зүйл байвал

Санал асуулга

Та манай вебээс ямар мэдээлэл авахыг хүсч байна?
 

Яаралтай зар

Баннер

Чөлөөт булан

Баннер

Үйл ажиллагаа

Жембори болоход...

хугацаа үлдлээ