www.scout.mn

English

Дархан-Уул аймагт БУНБАШҮС боллоо

И-мэйл Хэвлэх PDF

Монголын Скаутын Холбооны 2010 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2010 оны 1-р сарын 20-23-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Скаутын Зөвлөлийг түшиглэсэн сургалтыг БСШУЯ, Монголын Скаутын Холбооны ҮТШ хамтран зохион байгууллаа. Энэхүү сургалтанд аймгийн төвийн “Оюуны Ирээдүй” цогцолбор сургууль, 4-р сургуулийн багш нар хамрагдсанаас гадна Орхон сумын 8-р сургууль, Сэлэнгэ аймгийн Мандал сум (Зүүнхараа) дахь бүлгийн удирдагчид мөн аймгийн Дэлхийн Зөн байгууллагын төслийн удирдагч Ганбаяр оролцсон юм.

19 насанд хүрэгчид 14 скаут хүүхдүүд хамрагдсан энэхүү сургалтыг Монголын Скаутын Холбооны Үндэсний нарийн бичгийн дарга Г.Ариунчулуун, Орон нутаг хариуцсан товчооны гишүүн М.Оргилбаатар нар удирдан зохион байгууллаа.

 Сургалтыг онол болон дадлага ажил хосолсон хэлбэрээр зохион байгуулснаас гадна шинээр бүлэг бүлгэмийг хэрхэн зохион байгуулах болон шинэчилсэн менежментийн хүрээнд хэрхэн хамтран ажиллах талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэйгээр зохион байгуулснаараа онцлог юм.

Сургалтанд хамрагдсан 19 скаут мастер БСШУЯ-наас зөвшөөрөгдсөн 2 кредит цагийн модулийг хангасан болно. Сургалтыг амжилттай зохион байгуулахад идэвхи зүтгэл гарган ажилласан Дархан-Уул аймгийн СЗ, ”Вoсмёрка” ХХК, Дэлхийн Зөн-Дархан, Модерн Номадс-Дархан рестораны хамт олонд баярлалаа.

 

Хэд зочилсон вэ?

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр89
mod_vvisit_counterӨчигдөр210
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт299
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт1289
mod_vvisit_counterЭнэ сард1217
mod_vvisit_counterӨнгөрсөн сард5270
mod_vvisit_counterНийт52542

Яг одоо байгаа: 8
Таны IP хаяг: 38.107.191.119
,
Өнөөдөр: 2010 Ес, 07

Хамтран ажиллагч

Баннер

Скаутын дуунууд


Асуух зүйл байвал

Санал асуулга

Та манай вебээс ямар мэдээлэл авахыг хүсч байна?
 

Яаралтай зар

Баннер

Чөлөөт булан

Баннер

Үйл ажиллагаа

Жембори болоход...

хугацаа үлдлээ