Монголын Скаутын Холбооны Үндэсний Нарийн Бичгийн Дарга Г.Ариунчулуун өчигдөр буюу 2010 оны 2 дугаар сарын 3-нд TV5 телевизийн захирал ноён Базаррагчаатай уулзлаа.
Уг уулзалтаар залуучууд өсвөр үеийнхнийг ирээдүйд бие даасан иргэн болон төлөвшихөд туслах, тэдний хөгжилд хувь нэмэр оруулах нь Монголын Скаутын Холбооны үндсэн зорилго болохтой холбогдуулан Скаутын хөдөлгөөний мөн чанарыг
олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд сурталчлан таниулах талаар ярилцсан юм. TV5 телевизийн хамт олон ч энэ тал дээр анхаарлаа хандуулдагаа илэрхийлээд 7 хоног тутмын тогтмол нэвтрүүлгийг хамтран бэлтгэж байхаар тохиролцлоо. Тун удахгүй 2 тал гэрээнд гарын үсэг зурахаар бэлтгэл ажлаа хангаж байна.


















