Монгол улсад хүүхдийн гэсэн тодотголтой байгууллага үүсч хөгжөөд 85 жил болжээ. Байгууллагыг үндэслэгч Их зохиолч Д,Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөснөөр тэмдэглэлт өдөр эхэлсэн юм. Цэцэг өргөх ёслолд Нийслэлийн хүүхдийн төлөө газрын ажилтнууд, хүүхдүүд, мөн дүүргүүдийн хүүхдийн зөвлөлүүд, хүүхдийн байгууллагын ахмад ажилтнууд хүрэлцэн ирсэн байлаа. Скаутууд маань ч бас оролцсон бөгөөд хамгийн олуулаа байж дэг журам, зохион байгуулалтаараа ялгарч байсан юм.























