www.scout.mn

English

Монголын Үндэсний IV Жембори амжилттай болж өнгөрлөө.

И-мэйл Хэвлэх PDF

4 жилд нэг удаа зохион байгуулагддаг Монголын Үндэсний Жембори нь 1996 онд анх удаа Олон Улсын Хүүхдийн Найрамдал Төвийг түшиглэн хийгдэж байлаа. Тэр үеэс хойш 2001, 2005 онуудад зохион байгуулагдаж байсан бөгөөд Жемборид нийтдээ 4.500 гаруй скаутууд, гадаадын оролцогчид, зохион байгуулагчид оролцож байлаа.

2010 онд энэ тоон үзүүлэлтийг Монголын Үндэсний IV Жембори 890 скаут, 65 каб, 40 удирдагч нар, 200 зохион байгуулагчдаар нэмэгдүүллээ. Санхүүгийн хямрал бүрэн арилаагүй энэ үед 1200 гаруй оролцогчидтой арга хэмжээг зохион байгуулахад хүндрэлтэй байсан боловч скаутын удирдагч нарын хичээл зүтгэл, сайн зохион байгуулалтын ачаар жемборийн үйл ажиллагаа амжилттай боллоо.

Цааш унших...
 

Дугуйн аялал амжилттай болж өнгөрлөө

И-мэйл Хэвлэх PDF

2010 оны 6-р сарын 2-4-ний хооронд болсон дугуйн аялал адал явдал, эр зоригийн шалгуурууд, дурсамжаар дүүрэн болж өнгөрлөө. Тус аялалд 2-р сургууль, 13-р сургуулийн 10 скаут, Роверскаут Доржцэмбэ, Баясгалан, Дөлхүү нар болон С1 телевизийн хөтлөгч Гэрэлээ, Үндэсний төв штабын дарга Н.Оргилсайхан нар оролцлоо.

Цааш унших...
 

Rover Camp 5 болох гэж байна

И-мэйл Хэвлэх PDF

Эрхэм хүндэт Ровер залуусаа! Та бидний хүсэн хүлээдэг Роверуудын зуны цугларалт Rover Camp 5 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн цугларалт 2010 оны 6-р сарын 24-27-ны хооронд Төв аймгийн Батсүмбэр суман дахь скаутын өөрийн зусланд болохоороо онцлог юм. Энэ үеэр бид Скаутын Холбооноос зохион байгуулж буй бидний мөн адил хүсэн хүлээдэг 4 жилд ганцхан удаа болдог Жемборийн бэлтгэл явагадах тул нийт ровер залуус та бүхнийг өөрсдийн гар биеэрээ энэ ажилд оролцож Ровер Камп-даа сайхан амрахыг уриалж байна.

 

Дугуйн аялал болно

И-мэйл Хэвлэх PDF

2010 оны 6 дугаар сарын 2-4-ний хооронд Монголын Скаутын Холбооны Үндэсний төв штабаас Улаанбаатар хотын нийт 13-18 насны скаутуудын дунд дугуйн аяллыг зохион байгуулах гэж байна. Аялал 2 хоног үргэлжлэх ба Хар усан тохойн зүг 52км газар аялна. Уралдаанд оролцогчид өөрсдөө дугуйтайгаа ирнэ.

Цааш унших...
 

Их дуудлага 2010

И-мэйл Хэвлэх PDF

Монголын Скаутын Холбоо үүсэн байгуулагдсаны 18-н жилийн ойн хүрээнд, жил бүр зохион байгуулагддаг скаутуудын ур чадвар, авхаалж самбаа, скаутын мэдлэгийг шалгах “Их Дуудлага 2010” тэмцээн 2010 оны 5 дугаар сарын 01-нд “Хар усан тохой”-д болж өнгөрлөө.

Энэ удаагийн Их дуудлагад 300 гаруй Каб, Скаут, Венчирүүд оролцсон бөгөөд тэмцээн Скаут, Венчир гэсэн 2 ангиллаар явагдаж Кабуудад  зориулсан хөгжөөнт сургалтын хөтөлбөрийг мөн багтааснаараа онцлог байлаа. “Их дуудлага 2010”-ын ялагчдыг Баянзүрх дүүргийн скаут, венчирүүд манлайллаа.

Цааш унших...
 

4th Mongolian National Jamboree

И-мэйл Хэвлэх PDF
Theme: Together We Can

When: July 2-7th, 2010

Where: Scout Adventure camp. About 65 kilometers north-west from Ulaanbaatar, the capital of Mongolia

Who: The Jamboree is open to both boy and girl scouts and girl guides who are at least 12 years old and adult leaders who are registered as member of their National Scout /Guide Organization. There are about 1200 boys and girls expected to attend Jamboree, including 1000 Mongolian scouts and scout leaders as well as 200 overseas participants.

Цааш унших...
 
Хуудас 1 of 2

Хэд зочилсон вэ?

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр89
mod_vvisit_counterӨчигдөр210
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт299
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт1289
mod_vvisit_counterЭнэ сард1217
mod_vvisit_counterӨнгөрсөн сард5270
mod_vvisit_counterНийт52542

Яг одоо байгаа: 6
Таны IP хаяг: 38.107.191.118
,
Өнөөдөр: 2010 Ес, 07

Хамтран ажиллагч

Баннер

Скаутын дуунууд


Асуух зүйл байвал

Санал асуулга

Та манай вебээс ямар мэдээлэл авахыг хүсч байна?
 

Яаралтай зар

Баннер

Чөлөөт булан

Баннер

Үйл ажиллагаа

Жембори болоход...

хугацаа үлдлээ